Түймрийн голомтод 300 гаруй хүн ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ