Сэлэнгийн Жавхлант суманд есөн настай охин алга болжээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр 9 настай У охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарж сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрэлийн ажил хийж байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Бямбадалайгаас тодруулахад “Охиныг хайх эрлийн ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 30 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн ирж ажиллаж байна. Ямар нэгэн сураг ажиг гараагүй байгаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ