Д.Дагвадорж: Хакуха Даваажаргалыг иргэншлээ солихийг ойлгож л үзээрэй дээ Монголчуудаа!

Японы мэргэжлийн сумод 41 дэх түрүү, 1000 дахь даваагаа авч төрөлх Монголчуудаа болон Японы ард түмнийг шуугиулаад байсан Хакуха М.Даваажаргал бол яах аргагүй Монголчуудын бахархал. Түүнийг "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт оролцох үеэр хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж оролцсон Д.Дагвадорж аварга :
-Одоо нэг хэцүү юм тэр иргэншлийн асуудал байгаа. Японы иргэншилтэй болж байж л өөрийн гэсэн дэвжээтэй болох байх. Би бүр Даваагийн иргэншлээ солих асуудал хөндөгдөх үед Монголчууд минь зөв талаас нь хүлээж аваасай л гэж бодоод байдгийн. Ээ дээ Монголчууд минь ойлгож л үзээрэй дээ гэж олон дахин захиж хэлээд байсан нь үнэн байжээ. Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч байгаа тухай зарим хэвлэл өчигдөр мэдээллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт иргэншлээс татгалзах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх мэдээлэл байгааг ч эх сурвалж хэлж байна. Японы мэргэжлийн сумод 41 түрүү хүртэн, үнэмлэхүй амжилтын эзэн болсон их аварга Хакухо ийнхүү Япон улсын иргэн болохоор аль эрт бэлтгэж байсан ч шийдвэрээ ил гаргасан бололтой. Зарим эх сурвалж түүнийг энэхүү хүсэлтээ гадаадын иргэн харьяатын газарт өгсөн тухай ч хэлж байна. Хэдийгээр усыг нь уувал ёсыг нь дагана хэмээх үгтэй ч яг албан ёсоор Японы иргэн болох хүсэлтээ өгчихнө хэмээн төсөөлөөгүй явсан бидний цөөхөн Монголчуудын хувьд тийм ч таатай санагдахгүй нь мэдээж юм. Хакуха М.Даваажаргал 2020 оны Токиогийн олимпийн нээлтэд гарч сумогийн их аваргын ёслол үзүүлэх том мөрөөдөлтэй явдгаа илэн далангүй ярьдаг. Харин тэр үед нэгэнт Японы иргэн болчихсон байх нь бараг л тодорхой болоод байх шиг.
Н.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ