“Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуягийг хуулийн байгууллагаар дахин шалгуулна гэдгээ мэдэгдэв
"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"-оос өчигдөр хэвлэлийнхэнд хандаж "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн талаарх хууль буй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэд ярихдаа “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 онд Д.Алтанхуяг гэх хүн санаачлан Эрдэнэтийн 24500 хүнийг хамруулан эхлүүлсэн. Анх “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй овоолгыг ашиглах зорилгоор байгуулсан байдаг. Гэвч Д.Алтанхуяг компаниа байгуулахгүйгээр 2012 онд ИЗНН-аас сонгуульд нэр дэвшсэн. Ингэхдээ “Зэс Эрдэнийн хувь" компани байгуулахыг дэмжсэн ард, иргэдээс цуглуулсан 600 сая төгрөгөө хууль бусаар зарцуулж, үрэн таран хийсэн.
Мөн 600 гаруй иргэдийг ямар ч цалин хөлсгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрийн болон Улаанбаатар хотын төв талбайд жагсаал, цуглаан хийлгэж, өлсгөлөнд уриалан дуудсаны үр дүнд Орхон аймгийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилд таван тонн катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ-г хүлээлгэж өгсөн байдаг. Улмаар ТЭЗҮ-ийн мөнгө болох тэрбум төгрөгийг "Эрдмин" ХХК-ийн үүсгэн байгуулагч Дамдинжаваар яриулж байгаад БНХАУ-ын БИГРИМ компаниар хийлгэсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюундариас хүртэл 10 тэрбум төгрөг авч хувьдаа зарцуулсан. Тиймээс хуулийн байгууллагат дахин хандаж шалгуулна. Шинээр томилогдсон прокурор энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг тэд хүсч байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ