Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08:30 цагт

  • Архивын ерөнхий газарт Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно. Утас: 91011777

09:00 цагт

  • МУИС-ийн Номын санд Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ. Утас: 88086225
  • ШАУ-ийн тэргүүлэгчдийн газарт “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

11:00 цагт

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар мэдээлнэ. 
  • Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.

14:00 цагт

  • МУБИС-ийн “В” байранд ерөнхий боловсролын 40 сургуульд физик сургалтын лаборатори, туршилтын багц багаж хүлээлгэн өгнө. Утас: 89010199, 95118099

14:30 цагт

  • Нийслэлийн иргэний танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Утас: 89021096, 99260627
  • Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад МУИС-ийн Номын сангийн 202, 203 тоотод болно. 
  • Сахал хочит Эрдэнэбилэг Сүхбаатарын талбайн 1/3-ийг банкны барьцаанд тавьсан хэмээх мэдээллийг 11.00 цагт Сүхбаатарын талбайн төв цэгээс Б.Жагар тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн хүргэж, Нийслэлийн засаг даргад энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлнэ.
  • ШУА-ын Тэргүүлэгчдийн газарт “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” дөрөвдэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 
  • Хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж хүлээлгэн өгөх арга хэмжээ 14.00 цагт МУБИС-ийн В-123 танхимд болно. 
  • Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ