Баянхонгор аймагт 5 настай хүү худагт унаж нас баржээ

Өчигдөр 15.00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 5 настай эрэгтэй А нь гүний худагт унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тэрээр 3 метрийн гүний худагт унаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллахад хүү малчин айлын хүү бөгөөд аав ээжтэйгээ малаа услах гэж худаг дээр очсон байна. Харин аав ээж нь малаа хариулах хооронд хүү худаг руу унасан байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ