Тусгай зөвшөөрөлгүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байсныг илрүүллээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг таур 120-р байрны 1 давхарт байрлах Финикс эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын явцад тус төв нь тусгай зөвшөөрөлгүй үзлэг оношилгоо эмчилгээ хийж байсан зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж ажиллалаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ