Эхнэрээ хөнөөгөөд зугтжээ

Эхнэрээ хутгалж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг энэ сарын 17-нд гарчээ.

Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О гэгч нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалж, аминд нь хүрчээ.

Сэжигтэн хэрэг үйлдсэн даруйдаа хэргийн газраас зугтсан байсан ба түүнийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ