Улаанбаатар хотын төв номын сангийн гадна номын худалдаа болно

“Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 22-25-нд орон даяар тэмдэглэхээр болжээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд маргааш хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтчлэгчид ном бүтээлээ олон нийтэд сурталчилж худалдах аж.
Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт болох юм байна. Мөн шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан, уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ