Сургуулийг өргөтгөхийн тулд хөлбөмбөгийн талбайг нь сүйтгэж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд хөлбөмбөгийн талбайг сүйтгэж, барилга барихаар улайран дайрч байна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ.
Тодруулбал, шөнийн цагаар Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж, нурааж байгаа ажил эхэлжээ.
Энэ талаар иргэд болон тэр хавийн оршин суугчид бухимдалтай байгаагаа сошиал хуудсанд идэвхтэй илэрхийлсээр байна.
Дэлхийн улс орнууд гольфийн талбайгаас эхлээд байшингаа нурааж газар чөлөөлөн хөлбөмбөгийн талбай барьж байхад Баянгол дүүрэг яаж байгаа юм бэ?” гэж зарим хөлбөмбөгийн баг, фэнүүд, клубууд үүний эсрэг нэгдэхийг уриалж, талбайг сүйтгэх ажлыг зогсоохыг хүслээ.
Энэ мэтчилэн иргэд 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж байгаа ажлыг эсэргүүцэж, хотын даргыг анхааралдаа авахыг хүслээ.
Тэгвэл сургуулийн зүгээс 56 дугаар сургуулийн өргөтгөлийг барихын тулд хөлбөмбөгийн талбайг чөлөөлж байгаа талаар мэдээлэл өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ