Маргааш Монгол дахь Японы ЭСЯ-ны ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орно гэв

Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Онцгой Байдлын Ерөнхий газраас газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх загварчилсан сургуулилалтыг зохион байгуулж эхэллээ. Сургуулилалттай холбогдуулан 25-ны Пүрэв гарагийн өглөө 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох Хотын даргын захирамж гарсан.

Иймд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны Пүрэв гарагт Монгол дахь Японы ЭСЯ виз мэдүүлэх болон ерөнхий үйлчилгээ үзүүлж эхлэх цагийг 10:30 минут өөрчилсөн тухайгаа мэдэгдлээ. Иргэд, үйлчлүүлэгчдийг нөхцөл байдлыг ойлгон цагаа тохируулж ирэхийг зөвлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ