Ар Байгалийн хязгаарт 10 мянга гаруй мал түймэрт шатан амь үрэгджээ


Манай зүүн аймгуудтай хил залгаа Оросын Ар Байгалийн хязгаарт хээрийн түймэр  үргэлжилж байна.

Түймэрт мал аж ахуйн 141 нэгж өртөж, 30 нь бүрэн устжээ. Түймэрт 9990 хонь, 1277 үхэр, 489 морь, 118 гахай, 1868 шувуу шатан амь үрэгдсэн байна. Мөн 22 трактор, 96 хөдөө аж ахуйн техник, найман мянга гаруй тэжээл, 350 тонн улаан буудай шатжээ. 

Түймэр олон арван сууринд тархан зуу гаруй байшинг үнсэн товрог болгосон байна. 17 гэр бүл амьдарч байсан Тасырхой тосгон бүрэн шатжээ. 34 хүн түлэгдэн бэртэж гэмтжээ. Түймрийн улмаас 645 хүн хохирол амсаад байгаа аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ