100 айлын автобусны буудлын орчимд хүн нас барсан хэрэг гарчээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2019.04.26/ буудуулж нас барсан байж болзошгүй цогцос олджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Толгойноос нь цус гоожсон байдалтайгаар хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Яг одоо төвийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг, шалгалтыг хийж байна. Одоогоор буудуулж нас барсан эсэх нь тодорхойгүй байна. Үзлэг, шалгалтын дараа үүнийг тодорхой болгоно” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ