Хүүхдийн мөнгийг Капитал банкаар авч байсан эцэг эхчүүд Хаан банкийг зориорой

    Санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон хэмээн Монголбанкны ерөнхийлөгчийн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн шийдвэрээр Капитал банкийг татан буулгасан билээ. Үүнтэй холбогдуулан тус банкны харилцагчдыг Хаан банк руу шилжүүлээд байгаа аж. Хадгаламж эзэмшигчид хадгаламжийн даатгалын хуулиар 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжаа Хаан банкаар дамжуулан авч эхэлсэн байна.

 Мөн хүүхдийн мөнгийг ч Хаан банк руу шилжүүлжээ. Тиймээс  Капитал банкаар дамжуулан хүүхдийн мөнгөө авч байсан эцэг эхчүүд Хаан банкинд хандах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ