Буудуулан амиа алдсан хохирогч 61 настай эрэгтэй Ж гэгч болохыг тогтоожээ

Өнөө өглөө100 айлын автобусны буудал дээр эрэгтэй хүн буудуулан амиа алдсан хэрэг гарсан билээ.

 Амь хохирогч 1958 онд төрсөн/ /, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай,  61 настай  эрэгтэй Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.


Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ