Онцын шаардлагагүй бол ГАДАА ГАРАХГҮЙ байхыг зөвлөж байна

Улаанбаатар хотод 13.00 цагаас хойш шороогоор шуурч эхэллээ. Агаарын чанарын үзүүлэлтээр Монгол газар, Баянхошуу, Нисэх, Толгойт, Амгаланд АЧИ 583-999 хүрээд байгаа юм. Харин Ургах наран орчимд их бохирдолтой, МҮОНРТ, Бөхийн өргөө, баруун 4 зам, 100 айл, 1-р хороолол орчимд бага бохирдолтой, Мишээл орчимд цэвэр гэсэн үзүүлэлттэй байна.
Шороо шуурч буй үед уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) гадаа гарахгүй байхыг зөвлөж байна. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ