Хүүхдийн элч дуучин А Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ

Хүүхдийн элч дуучин A Cool буюу Анхбаяр хорт хавдар туссан бүх хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.
Энэхүү сайн үйлсийн аянд олон нийтийг нэгдэхийг уриалж ФБ frame сольцгоон, цааш түгээхийг уриалж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ
“Бидний зорилго бүх чадлаараа хорт хавдар туссан эмчлүүлэх гэж тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд туслах. Энэ оны зургаадугаар сарын 8-нд маш том хандивын тоглолт өөрөө зохион байгуулж хийнэ.
Тоглолтынхоо бүх орлогыг эдгээр хүүхдүүдэд тэгш хувиарлаж өгнө. Тэр өдрийг хүртэл олон түмнийхээ нүдэн дээр шилэн данс нээж, хандивын мөнгийг ил тод нээлттэйгээр хадгалан байршуулах болно. Сайн үйлсийн аян маань зургаадугаар сарын 8-нд хаалтаа хийнэ.
Бүгдээрээ маш олон хүүхдэд туслах болно. Хүүхдийн цагаан буян таныг үргэлж ивээнэ. Хамтдаа тусалцгаая” хэмээлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ