Ж.Анунаран нарын зураачид Э.Маргад-Эрдэнэ хүүд 30 сая төгрөг хандивлалаа

Зураач Ж.Анунаран болон дүрслэх урлагийн уран бүтээлчид хүнд өвчтэй хүүд туслах “Маргад эрдэнэ миний эрдэнэ” аянд нэгдэн, хандивын үзэсгэлэн зохион байгуулсан билээ.

Уран бүтээлчдийн санаачилга үр дүнд хүрч, зураачдын хандивласан нийт бүтээлээс 60 бүтээлийг зарж, 30 сая төгрөгийн хандив цуглуулан, Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд хандивлажээ.

Э.Маргад-Эрдэнэ хүүгийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд хүү босч явж чаддаг болжээ.

Э.Маргад-Эрдэнэ хүү. 2019.04.27

Эмчилгээ БНСУ-д үргэлжилж байгаа бөгөөд хүүгийн гэр бүлийнхний зүгээс “Маргад-Эрдэнэ миний эрдэнэ аянд нэгдэж, цаг хугацаа, зүрх сэтгэл, мэлмий оюунаа гарган амилуулсан 108 гайхамшигт бүтээлээ халуун сэтгэлээр өргөн барьсан бүх сайхан уран бүтээлчиддээ,  энэ олон бүтээлчдийг нэгтгэн,  үзэсгэлэнг санаачлан амжилттай зохион байгуулсан сайхан сэтгэлтэй, авъяас билэгт Анунаран болон хөдөлмөрч залуусыгаа хүндлэн бишэрч байна. Монголын минь сор болсон олон уран бүтээлчдийн халуун дулаан хайрын элчинд хүү ивээгдэж байна” гэсэн сэтгэлийн үгс зориулжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ