“Өшөө авагчид: Төгсгөл” кино дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ

“Marvel” ба “Disney” студийн хамтын бүтээл, уран зөгнөлт “Өшөө авагчид: Төгсгөл” (“Avengers: Endgame”) кино гарааны буюу эхний хоёр амралтын өдөр 1.2 тэрбум ам.доллар цуглуулж дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ.
Өмнөх дээд амжилт эхний хоёр амралтын өдөр 640 сая ам.долларын орлого олсон тус цувралын “Өшөө авагчид: Төгсгөлгүй дайн” (”Avengers: Infinity War”) кинонд ногдож байсан аж.
“Өшөө авагчид: Төгсгөл” нийтдээ 2.5 тэрбум гаруй ам.долларын орлого цуглуулах төлөвтэй гэнэ. Тус кинонд Өшөө авагчдын баг ба тэдний холбоотнууд хүчирхэг Таносын хөнөөлт үйлдлүүдийн эсрэг төлөвлөгөө боловсруулан тэмцдэг байна.
“Өшөө авагчид: Төгсгөл” кинонд Роберт Дауни, Крис Эванс, Крис Хемсворт, Скарлетт Йоханссон, Бри Ларсон, Карен Гиллан зэрэг жүжигчид тогложээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ