Монголд анх удаа цусны бүлэг таарахгүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах багийнхан Монголд анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.


Элэг шилжүүлэн суулгах энэ нарийн түвэгтэй мэс заслыг манай эмч нар анх БНСУ-ын Асан эрүүл мэндийн төвтэй хамтран эхлүүлснээс хойш өдгөө 70 гаруй мэс засал бие даан хийсэн билээ.


Энэ удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөгжлийг илүү төгөлдөржүүлж, цусны бүлэг таарахгүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг АСАН эмнэлгийн эмч нартай хамтран хийсэн юм. Хагалгаа 15 цаг үргэлжилсэн бөгөөд охин нь аавдаа донор болжээ. Өвчтөн болон донорын бие тогтворжиж байгаа аж. Энэ мэс заслын талаар олон нийтэд мэдээлэл өгөх болоогүй байна гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн ярив.


Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор олдохгүйгээс тусламж авч чадахгүй байх тохиолдол манайд цөөнгүй байдаг. Харин цусны бүлэг тохиороогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нар нутагшуулбал донор олдохгүй гэх бэрхшээлийг ардаа орхих маш чухал мэс засал юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    OYUN (102.89.82.153)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 17 | Хариулах