Дэлхийд настай хүмүүсийн тоо хүүхдийн тооноос анх удаа давав

НҮБ-ын мэдээгээр, 2018 оны сүүлчээр манай гарагт 65-аас дээш насны 705 сая хүн,  таваас доош насны 680 сая орчим хүүхэд аж төрж байжээ.

Тийнхүү хүн төрөлхтөний түүхэнд 65-аас дээш настай хүмүүсийн нийт тоо тав хүртлэх насны хүүхдүүдээс анх удаа давсан байна. Ингэхдээ энэ зөрүү үргэлжлэн нэмэгдэж байгаа бөгөөд 2050 он гэхэд  тав хүртлэх насны нэг хүүхдэд хоёроос илүү настай хүн ногдох статистикийн мэдээ байна. НҮБ-ын энэ тоо баримтыг Би-би-си өөрийн сайтад дурджээ.


Хүн ам зүйчдийн тэмдэглэж байгаагаар, хөгжингүй орнуудад  настай хүмүүс хамгийн  олон бүртгэгдсэн байна. Ингэхдээ  эдгээр оронд төрөлт туйлын бага байгаа зүй тогтолцол ажиглагдаж байгаа юм. 


“Бага насны хүүхдүүд маш цөөрч, 65-аас дээш насныхан маш олшироно, энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгийг хэвийн байлгах явдлыг  маш хэцүү болгоно” гэж Вашингтоны их сургуулийн дэргэдэх эрүүлийн мэндийн дүн шинжилгээний  хүрээлэнгийн захирал, илтгэл зохиогч Кристофер Маррей мэдэгджээ. 

Энэ үзүүлэлтийн зөрүү нь эдийн засагт төдийгүй, улс орнуудын оршин тогтноход  ч заналхийлж байна. 

“Эмээ, өвөө нар ач, зээ нараасаа олон  байгаа нийгэмд заналхийлж буй нийгэм, эдийн засгийн бүх гүнзгий үр дагаварыг тухай бодох хэрэгтэй” гэж Кристофер Маррей хэлжээ.

Үүнээс гадна, сүүлийн хагас зуун жилд дундаж наслалт 52-оос 72 болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлвэл,  үүнийг дагаад тэтгэврийн болон эрүүл мэндийн тогтолцоонд ирэх ачаалал нэмэгдсэн бөгөөд улс орнууд хүн амын хэрэгцээг хангах ахиу нөөцтэй байх шаардлагатай болж байна. 

1960 онд дэлхийд төрөлтийн коэффициентаар үзвэл, нэг эмэгтэйд тав орчим  ногдож хүүхэд байжээ. Одоо төрөлтийн коэффициент нь  нэг эмэгтэйд 2,4 хүүхэд  хүрэхтэй үгүйтэй  болж  буурсан байна.

Хүн ам зүйн салбарын шинжээчид хөгширч буй хүн амын нөлөөг зөөлрүүлэх  хэд хэдэн зөвлөмж өгчээ. Улс орнууд эрүүл мэндийн салбарт ахиу анхаарал тавих шаардлагатай болж байна. Эрүүл хүмүүс хөдөлмөрийн чадвар сайтай, олон хүүхэд төрүүлэх боломж ихтэй байдаг, харин ахимаг насанд тэдэнд эмнэлгийн үйлчилгээ бага шаардагдаж, нийгмийн салбарын зардал үлэмжхэн буурах ажээ. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ