133-р сургуулийн барилгаас хувийн сургуулийг гаргахыг эцэг, эхчүүд хүслээ
Баянзүрх дүүргийн 133-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл, тус хорооны иргэд өнөөдөр /2019.04.30/ мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн 26-р хороо 22 мянган оршин суугчтай 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй. Хороондоо ганцхан улсын сургуультай. Гэвч 133-р сургуулийн байранд олон улсын Кэмбрижийн сургалттай “Монгол тэмүүлэл” хувийн сургууль хичээллэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Улсын сургуульд суралцаж буй хүүхдүүдийн ширээ сандал хүрэлцэхгүй, эрүүл аюулгүй орчин суралцах нөхцөлийг бүрдүүлэхгүй, багш нарын эрх зөрчигдөж байгааг эцэг эхчүүд шүүмжиллээ. Өнөөдөр 133-р сургуульд 1500 хүүхэд суралцах боломжтой, цаана нь 300 гаруй сурагчид сурах сургуульгүй болоод байгаа аж. Тиймээс холбогдох байгууллагууд нь энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг удаа дараа хүссэн ч үр дүнд хүрээгүй байна. Эцэг, эхчүүд “Монгол тэмүүлэл” сургуулийг 133-р сургуулиас гаргаж, 3000 хүүхдийн эрх ашгийг анхаараач гэдгийг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ