Капитал банкны дэд захирлуудыг саатуулаад суллажээ
Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг энэ сарын 28-нд саатуулж, удалгүй суллажээ.
Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж байна.
Монгол банкнаас Капитал банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилсон. Тэрээр Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн, найман хүнтэй багийг тэргүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ зөвлөл тус банкны харилцах хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөрийг нь олгон, хохирлыг барагдуулах үүрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ