Өнөөдрөөс визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна

Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс эхлэн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл, 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл, олон улсын хилийн боомт дээрээс авах бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ