Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нийг хүртэл хойшиллоо

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшилж,  5 дугаар сарын 17-нд товлогдлоо.

Ийнхүү зургаа дахь удаагаа хойшлоод байгаа шүүх хурлын энэ удаагийн шалгаан нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг сонгож авсан таван өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг нь хүлээн авснаар шүүх хурал хойшилсон байна. 

Яллагдагчаар татагдан шүүгдээд байгаа Б.Махбалыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ