Орон нутагт автобус осолдож, хоёр хүний амь хохирчээ

Өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Бумбатын ам гэх газар Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн замд УБ-аас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөжээ.

Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан.

Автобусанд нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүний амь нас хохирсон байна.

Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ