Б.Ундармаа охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг амь насаа алдсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл цацагдаад байна. 

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад, "Нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл худлаа. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ