ОХУ-аас хил давж орж ирсэн түймэр унтраагүй байна

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт ОХУ-аас хил даван орж ирсэн ойн түймэр одоо болтол унтраагүй байна. Уг түймрийн баруун тал нь Батширээт сумын Турагтхаан уул, Урд тал нь Батширээт сумын Цагаан горхи, Зүүн тал нь Биндэр сумын Амгалантын голын орчимд тулж очжээ. Тухайн түймэр нь 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн асаж байгаа юм. Одоогоор түймэр зүүнээс баруун тийш 15 км, хойноос урагш 19 км үргэлжлэн нийт 24,0 мян.га орчим талбайг хамраад байна. Түймрийн голомтод 286 албан хаагч, орон нутгийн иргэд 28 машин, 30 морь ашиглан ажиллаж байгаа ажээ. Өнөөдөр ОБЕГ-аас 2 албан хаагч, Үндэсний аврах бригадаас 48 албан хаагчийн хамт нисдэг тэргээр түймрийн голомтод хүч нэмэгдүүлэн хүргэжээ. Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллахаар ирж байгаа гэнэ. Яг одоо уг түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаархи асуудлаар Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж байна. 

ОХУ-аас хил давж орж ирсэн түймэр унтраагүй байна

ОХУ-аас хил давж орж ирсэн түймэр унтраагүй байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ