Дуучин а cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах "Итгэл хайранд" аяныхаа талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Жирэмсний хяналтыг сайжруулах нь” нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн 09.00 цагт НҮБ-ын байранд болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас дуучин аcool ХСҮТ-тэй хамтран хэрэгжүүлэх хорт хавдартай хүүхдүүдэд туслах "Итгэл хайранд" аяныхаа талаар мэдээлэл хийнэ.
  3. Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэрийн нээлт 11.40 цагт СХД 6-р хороо 17-р байранд болно. 
  4. 10.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ. 
  5. 15.00 цагт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” болно.
  6. 11.30 цагаас 10 дугаар хороололд байрлах Техник импортын Ти-Ай-Ложистик гүний гаалийн бүсэд "Иргэн таны төлөө-Хилийн хяналт" сарын аяны нээлт болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ