Хөвсгөл аймагт 11 настай охин ор сураггүй алга болжээ

Сүүлийн үед бага насны охид ор сураггүй алга болоод байна. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт 9 настай У охин ор сураггүй алга болсон бол хоёр хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Рашаант суманд 11 настай охин Б.Хулан ор сураггүй алга болжээ.
Тодруулбал, охин тус сумын сургуулийн дотуур байранд амьдардаг бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны орой 19.00 цагийн үед биеэ засахаар гараад сураггүй болжээ.
Одоогоор орон нутгийн хүмүүс болон цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Охины ээжийн ярьснаар “Мягмар гарагийн орой 19.06 цагт хүүхдүүд хоолонд орох үеэр хамт явалгүй бие засахаар гадагшаа гараад алга болоод хоёр хонож байна. Цэнхэр куртик, хар өмд, цагаан пүүзтэй байсан. Содон шинж тэмдэг гэвэл бүсэлхийгээ хүрсэн урт хар үстэй. Баруун уруул дээрээ хар мэнгэтэй. Охиныг минь олоход ард түмэн минь туслаач. Харсан үзсэн хүн байвал 98310947 89895765 утсаар яаралтай холбоо бариарай” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ