Төв цэвэрлэх байгууламжинд гарсан ослын шалтгааныг тогтоогоогүй байна

Төв цэвэрлэх байгууламжинд өнгөрсөн сарын 16-нд осол гарч дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Байгууламжийн анхны тунгаагуурт ирсэн лагийг шахах шахуургын станцын барилгыг засах үед лаг хоргүйжүүлэхэд ашигладаг химийн бодис алдагдсан байна.

Тэгвэл тухайн байгууламжийг засварлаж дуусаагүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Мөн осол юунаас болж гарсан шалтгаан нөхцлийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд СХД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ