Тарваган тахлын хөл хорионд гадаадын жуулчид өртөж, Баян Өлгийд гацжээ

Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний тохиолдол гарсан учир мэргэжлийн байгууллагаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл уг хорионд ОХУ-ын Новосибирск мужаас Монголд аялж явсан хэсэг жуулчин өртөж, Өлгий хотод гацжээ.
Жуулчдын нэг нь болох Елена К гэдэг эмэгтэй “Бид дөрөвдүгээр сарын 30-нд Ташантын хилийн харуулаар Монголд орж ирсэн. Хилчдээс хөл хорио байгаа эсэхийг асуухад “Үгүй” гэсэн. Гэтэл 30-наас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө л хөл хорио тогтоочихсон. Тэр шөнө хэн нэг нь эмнэлэгт нас барсан юм шиг байна лээ. Монголд тарваган тахал өвчин жил бүр гарч, хүн нас бардаг. Бид Өлгий хотыг орхиж гарахыг оролдсон ч гаргасангүй. Хөл хорио 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна” гэж ярьныг news.ngs.ru цахим хуудсанд мэдээлсэн байна.
Баян-Өлгийн тахлын голомтод тавьсан хөл хорионд орсон гадаадын есөн жуулчин байгаа бөгөөд тэд ОХУ-ын Консулын газарт хандан хилийн хориог цуцалж өгөхийг хүссэн байна. Жуулчдын ихэнх нь ОХУ-ын иргэд ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ