Хорих ангид дахин нэг ялтан амиа алдлаа

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421-р ангийн ялтан амь насаа алдсан хэрэг хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ний өдөр гарлаа.


    Тодруулбал, тус хорих ангийн хүмүүжигч, 45 настай С гаднаа ил харагдах шархгүй нас барсан байсныг тус ангийн харуул олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.


Нас барсан хүмүүжигч хорих ангийн аж ахуйн хэсэгт ажилладаг байсан бөгөөд түүний амь насаа алдсан хэрэгт холбоотой 60 хуудас материалыг цагдаагийн алба хаагчид эд мөрийн баримтаар хураан авч, шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ