“Сити” их сургуулийн урд зам тээврийн ноцтой осол гарчээ

СБД-ийн 7-р хороо Денверийн гудамж, “Сити” их сургуулийн урд замд өнөөдөр 12.00 цагийн үед “Lexus RX” маркын автомашин “H.Sonata-6” маркын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Осол гаргасан жолооч замын хайс ногоон байгууламж мөргөж онхолдохдоо “N.Tiana” маркын автомашин мөргөжээ.

“Lexus PR” тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд нэг жолооч гэмтсэн хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Одоогоор ослын шалтгаан тогтоогдоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ