Увс аймгийн хорио цээрийг цуцаллаа

Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэн ч Зоонозын өвчин судлалаас хийсэн лабораторийн шинжилгээгээг үгүйсгэгджээ. Тиймээс өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны 15 цагт хорио цээрийг цуцаллаа.


Мөн Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авчээ. Өнөөдрийн байдлаар шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй тул хатуу хөл хориог мөн цуцалжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ