“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99 мянга 999 төгрөгийн үнэтэй гэв

Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглолтоо хийхээр болжээ.
Энэхүү тоглолт нь тус хамтлагийн анхны тоглолт бөгөөд дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн /2019.05.07/ зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. Хамтлагийн залуус тун удахгүй Европын орноор хийх аялан тоглолтоо Германы Берлин хотоос эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ