13 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган эхэллээ

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил "агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд  эхэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганаар энэ жил "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мөн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах, агаарын бохирдлын улмаас эх, хүүхдэд учирч байгаа эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа төв, орон нутаг, иргэдийн санаачилга, сайн туршлага, инноваци, хүрсэн үр дүн, сургамжийг хуваалцах, төр, засгаас агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, арга хэмжээ, санхүүжилтийн эрэмбэ, чухалчлах түвшинд нөлөөлөх чиглэл, хамтын зорилт, стратегиудаа тодорхойлж, байр суурь, дуу хоолойгоо нэгтгэх зэрэг асуудлын хүрээнд хэлэлцэж, шийдлийг эрэлхийлнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ