Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо байгуулагдсан, цаашид баримтлах чиглэл, үйл ажиллагааныхаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Хаврын баяр” улсын бүжгийн XXYIII их наадмын талаар зохион байгуулагч Монголын залуучуудын холбоо, Монголын бүжгийн зөвлөл, СУИС-ийн дэргэдэх “Натур продакшн” болон бусад дэмжигч байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
  3. Бичиг Соёл 2019 уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 16.00 цагаас нээгдэнэ.
  4. АН-ын төв байр 5 давхрын хурлын танхимд 11.00 цагаас АЭХ хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  5. Соёлын Яам, Монголын Урлагийн Ажилтны Холбооны Шилдэг уран бүтээлийн шагналт, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Монголын Урчуудын Эвлэлийн Тэргүүний Ажилтан, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт, Театрын ахмад зураач Жамсрангийн Ганбатын уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Театрын музейд 14.00 цагаас болно.
  6. "Fintech Summit - Opening Remarks" уулзалт Гадаад харилцааны яаманд 09.00 цагаас эхлэнэ.
  7. Үндэсний мэдээллийн төвд 10.30 цагаас иргэн Нямдаржаа:Богда Холдинг ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа, Богд Ар хорооллын 1730 өрхийн эрх ашгийг 15 жил хохироосон талаар ноцтой мэдээлэл хийнэ.Төрийн албан хаагчид холбоотой байж болзошгүй асуудлыг дэлгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ