Энэ жил сургуульд элсэх зургаан настнуудыг маргааш бүртгэж эхэлнэ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13- 27-ны хооронд  бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулна.

Энэ жил нэгдүгээр ангид 2013  оны 1 дүгээр сарын 1-нээс  2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.

Элсэлтийн явцын мэдээг  2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.
Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг  бүрдүүлнэ. Үүнд:  

  • Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, 
  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ