Цасан шуурганы улмаас Өмнөговь аймагт дөрвөн иргэн осгож нас барлаа

Амралтын өдөр шуурсан цасан шуурганы улмаас Өмнөговь аймагт дөрвөн иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Улмаар дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Харин дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.
Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд олноор ирж байгаа бөгөөд малын гарз хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ