Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 11.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байран дээр "Хүчирхийллийг эсрэг" эмэгтэйчүүдийн жагсаал болно.
  2. 12.00 цагт ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин, дагалдах хэрэгслэлийг хүлээн авах үйл ажиллагаа болно. 
  3. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг тоглох талаараа мэдээлэл хийнэ.
  4. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэний зориг-Ногоон намаас тус намыг сонгуульд оруулахгүй болгож байгаа талаар болон үүнтэй холбоотой хууль зөрчсөн баримтуудыг дэлгэж мэдээлэл хийнэ. 
  5. MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
  6. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
  7. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ