15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгээр өвчилжээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл манайд ирсэн юм. Энэ талаар эх сурвалжын мэдээлж буйгаар тус сургууль 1710 сурагчтай аж. Тэднээс 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагджээ. Тэднээс 38 нь эмчилгээний эм уугаад эхэлсэн байна.
Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо сул явагддаг зэрэг олон асуудал байдаг юм байна.
Халдвар 2017 онд нэгэн багшаас дамжин халдварласан гэж үзэж байгаа юм байна. Үүнээс үүдэн олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авчихаад байгаа ч одоог болтол хичээллэсээр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ