Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 12.00 цагт Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг болно.
  2. 11.30 цагаас “Монгол нюьс” мэдээллийн төвд Тост, тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэнэ.
  3. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо” хамтран мэдээлэл хийнэ.
  4. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахиад нэг хүн өвчнөө дийлэлгүй нас барсан бөгөөд тухайн үед автобусанд зорчиж явсан хохирогчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
  5. 10.00 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг дэмжих зорилгоор түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах нөлөөллийн арга хэмжээ болно.
  6. "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас 11.00 цагаас Нийслэлийн 4 амаржих газар, Багануур болон Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгуудад хандив гардуулж өгнө. 
  7. “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн зохиогдох гэж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал 10.30 цагаас Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ