УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд таалал төгсчээ

Өнөөдөр Төрийн ордонд нэгэн хүн нас барсан тухай мэдээ гарсан. Тэгвэл талийгаач нь төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн ордны хоёр давхарын шатны гонхноос унасан байдлаас нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Одоогоор Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргээд байна. Цагдаагийн байгууллага энэ харамсалтай үйл явдлыг шалгаж байгаа юм байна.
Түүний гэр бүл үр хүүхдүүд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ