"УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэв

Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар нас барсан хэрэг өнгөрсөн Баасан гарагт гарсан. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах мэдэгдлийг гаргажээ.Үүнд:

-"2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

 УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэгт НЦГ-ын Мөрдөн шалгах газар, прокурорын байгууллагын хяналтан доор хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явуулж байгаа.  Гэтэл олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ