Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- Гадаад хэргийн яамны хурлын танхимд 09.00-16.00 цагийн хооронд "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 15.00 цагаас МУИС-ийн 1-р байранд /Дугуй заал/ Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа болно.
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ЗДТГ-ын "А" зааланд хуралдана. Хуралдаанаар Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсоно.
- 10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
- Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” семинар, хэлэлцүүлгийг МУИС-ын номын сан 5 давхар 502 тоотод зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ