АИ92 шатахууны үнэ 80 төгрөгөөр өсчээ

Өнгөрөгч амралтын өдрөөс “Содмонгол”, “Петровис” зэрэг нефть импорлогч томоохон аж ахуй нэгжүүд шатахууны үнээ литр тутамд 80-100 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал “Сод монгол” ХХК АЙ92 автобензины үнэ 1940 төгрөг болж нэмэгдсэн байна.

 

Шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа тул нефть импортлогчид шатахууны нэмэгдлийг буцаан яаралтай бууруулахыг шаардаж 300 автомашинтай иргэн өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард жагсаал, цуглаан зохион байгуулсан.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ