Сүхбаатар аймагт цагдаагийн алба хаагч угаартаж амиа алджээ

Цагдаагийн албан хаагч угаартаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгтүүрэг гүйцэтгэж байсан 3 алба хаагч угаартсан тухай дуудлага 11:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 1 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:15 цагт очиход тус бүлгийн аврагч, дэд ахлагч Э /21 настай, эрэгтэй/, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г /26 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Харин хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж /35 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсан тул цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ