Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа иргэн Ш.Золжаргал хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Дархан хотын хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч казино байгуулахаар болсон тухай "Дарханы төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ.
  3. 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрт хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төсөл байрлаж, мэдээлэл хүргэнэ.
  4. Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд 11.00 цагаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “СОХРЫН ОРОН” номын хоёр дахь хэвлэлийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ