Тээврийн цагдаагийн албаны “Нээлттэй хаалганы өдөрлөг“ болж байна

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.05.22/ 11.00-16.00 цагийн хооронд Их жанжин Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас  “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Мөн жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.

Arslan.mn

Мөн авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношилгоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа юм. Тиймээс иргэд эдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Мөн бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй талаар иргэдэд мэдээлэл өгч байлаа.

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа  Э.Бөхбат “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бид бяцхан үрсийнхээ амь насыг хамгаалах талаар томчууд, насанд хүрэгчдэд чиглэл өгөн сургалт явуулж мэдээллээр хангаж байна. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 550 хүн амь насаа алдсаны 45 нь хүүхэд байсан. Энэ 45 хүүхдийн 38 нь буруу тээвэрлэсний улмаас буюу хамгаалах бүсгүй, тусгай зориулалтын суудалгүйн улмаас амь насаа алдсан байдаг. Улаанбаатар хотод 90 хувь нь хүүхдүүд ганцаараа гарцгүй газраар гардаг. Тиймээс эцэг эхчүүд, томчуудын үүрэг, хариуцлага маш чухал.

Иргэд дүрэм журмаа судлаагүйгээс зөрчил их гаргадаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бол өөрөө "цусаар бичигдсэн" дүрэм байдаг учраас өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцохдоо сахин биелүүлж мэддэг байх ёстой. Бид замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлснээр өөрсдийгөө осол гэмтэл аюулаас хамгаалж эрүүл бүрэн бүтэн гэр бүлээрээ явах бүрэн боломжтой” гэлээ.

Arslan.mn

ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд “Жолооны үнэмлэхтэй холбоотой  асуудлын хүрээнд үнэмлэхээ хаясан болон гэмтээсэн, хугацаа нь дууссан иргэдийн захиалга авах үйлчилгээг энд зохион байгуулж байна. Жолооны эрхээ хасуулсан, зөрчлийн 10 оноо нь дууссан иргэд сургалтын байгууллагад очиж сургалтдаа суун тухайн байгууллага мэдээллээ манай руу хүргэж өгнө. Түүний дагуу оноо болон эрх сэргээх үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор 50 орчим мянган иргэний жолооны үнэмлэхний хэвлэн бэлэн болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн түр үнэмлэх хэвлэл үйл ажиллагаанд шилжсэн байсан учраас 2018 оны 10-12 сарын жолооны үнэмлэхүүдийг хэвлээд тараалтад өгсөн. Одоо нэгдүгээр сарын үнэмлэх хэвлэж байгаа. Зургаадугаар сард багтаан бүх хүсэлт гаргасан жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ:

  • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
  • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
  • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ:

  • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгнө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ